Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан
"Нийслэл дээр газрын асуудлаас болоод улсын төсөвт тусгагдсан олон тэрбум төгрөгийн цэцэрлэг, сургуулийн хөрөнгө оруулалт буцааж татагддаг. Би улсын хэмжээнд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газрын тооллого хийж байгаа. Үүнийг удахгүй олон нийтэд ил болгоно.
Харамсалтай нь нийслэл, аймгийн төвүүд дээр сургуулийнхаа газруудыг зарсан, сургуулийн газар дээр хувийн хэвшлүүдтэй хамтарч орон сууц барьж бизнес хийсэн ийм тохиолдлууд маш их байна. Зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд 6-хан цэцэрлэг дээр өргөтгөл хийх бололцоотой байна. Бусад нь газаргүй, ийм л нөхцөл байдал үүссэн.
Нэгэнт төр гэж байгаа бол төрийн бусад байгууллагууд том том газар хашаалчихаад байхад тэрэн дээр нь цэцэрлэг барьж чадахгүй байгаа нь өөрөө эмгэнэлтэй асуудал. Өнөөдөр нийслэл дээр яриад байгаа 57 байршлын хамран сургах тойрогт 3 хүүхдийн 1 нь цэцэрлэгт хамрагдаад үлдсэн 2 нь сугалаагаар азгүйтээд үлддэг үнэн байдал нь энэ.
Нийслэлд хэрэгцээ шаардлага үүссэн 280 цэцэрлэгийг бид улсийн төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр бариад цэцэрлэгийн асуудал шийдэгдэнэ гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас цаашдаа хамран сургах шаардлагатай 57 байршлынхаа хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулж чадвал нэгдүгээрт түгжрэл буурна, хоёрт залуу эцэг, эхчүүддээ ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох гэх мэт давхар давхар бодлого явж байгаа юм" гэв.
АДМИН








Нийгэм






