Dark Light
Нийгэм | 2022-04-23

"Чингис хаан" одонт, МУГЖ Г.Ариунбаатар “BraVo” шагналын эзэн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “ШИЛДЭГ”-ийг тодруулдаг ёслолын дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд "Чингис Хаан" одонт, МУГЖ, Соёлын элч дуучин Ганбаатарын Ариунбаатар  нэр дэвшиж "BraVo" шагналын эзэн боллоо. 

Баярт мэдээгээ тэрээр өөрийн цахим хуудастаа хуваалцаж: "Өмнө нь  манай нэрт дуучин Э.Амартүвшин хүртэж байсан юм. Сайхан санагдаж, илүү хичээж оновчтой хөдөлмөрлөх итгэл сэтгэл дүүрлээ" хэмээн нийтэлжээ. 

Шагнал гардуулах ёслол Большой театрын тайзнаа зохион байгуулагддаг ч энэ жил олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан онлайнаар зохион байгуулагдахаар болжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10