Dark Light
Нийгэм | 2022-04-23

Борис Жонсон: Украины дайн ирэх оны эцэс хүртэл үргэлжилж магадгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Делид болсон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хийсэн уулзалтын хэвлэлийн бага хурлын үеэр Украинд зэвсгээр нь туслахаар төлөвлөж буй бусад орнуудад манай засгийн газар туслах талаар хэлэлцэж байна гэж мэдэгджээ. 

Украин дахь дайн ирэх оны сүүл хүртэл үргэлжилж магадгүй гэсэн тагнуулын дүгнэлттэй Их Британийн Ерөнхий сайд санал нэг байна.  Ирэх оныг дуустал бөмбөгдөлт, пуужингийн довтолгоо үргэлжилж Орос ялах магадлал байгаа талаар сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд хариулж хэлэхдээ, харамсалтай нь энэ бол үнэхээр байж болох зүйл гэжээ.

"Путин асар том армитай. Тэр аймшигтай алдаа гаргасан учраас улс төрийн маш хүнд байдалд байна. Түүнд одоо байгаа цорын ганц сонголт бол их бууны буудлагад суурилсан зэвүүн, харгис арга барилаа үргэлжлүүлэн ашиглах, украинчуудыг бут ниргэх явдал юм" гэж Борис Жонсон хэлжээ.

"Владимир Путин ойрын хэдэн сард цэргийн ямар ч давуу талтай байсан, энэ нь удаан хугацаанд үргэлжилж магадгүй ч тэр Украины ард түмний сэтгэлийг байлдан дагуулж чадахгүй байх болно гэж би бодож байна" гэж тэрээр хэлжээ. Барууны тагнуулынхан Оросын довтолгооноос өмнөхөн аюулгүй байдлын үүднээс хаагдсан Киев дэх Их Британийн дипломат төлөөлөгчийн газар удахгүй дахин нээгдэнэ гэж Жонсон мэдэгдлээ. Мөн Украинд суух Их Британийн Элчин сайд Мелинда Симмонс аль хэдийн замдаа гарлаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, Русская служба


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10