БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр явагдана. Цахим бүртгэлийн програм болох solongos.hudulmur-halamj.gov.mn сайт тухайн өдрийн өглөө 9:00 цагт албан ёсны бүртгэлийг эхлүүлнэ.
Иргэдэд бүртгэлийн програмтай танилцах боломж олгох зорилгоор Цахим бүртгэлийн програмыг туршилтын буюу албан бус байдлаар түр хугацаатай нээгээд байна. Энэ хугацаанд иргэд олноор хандаж бүртгэлийн туршилт хийж байгаа ба стандартын бус цээж зураг оруулах нийтлэг алдаа ажиглагдаж байна. Албан ёсны бүртгэлийн үед таны цээж зураг шаардлага хангаагүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй болно. Иймд иргэдэд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Цээж зургаа мэргэжлийн гэрэл зурагчнаар авахуулж файл хэлбэрээр бэлтгэсэн байх. Зураг нь нягтрал сайтай, цагаан дэвсгэр өнгө дээр БНСУ-ын визний зургийн нэгэн адил эгц урдаас авсан байх шаардлагатай. /Селфи зураг, хуучин зурагнаас татсан зураг, эгц урдаас аваагүй зураг зэрэг нь шаардлага хангахгүй/
Бүртгүүлэх товч дарсны дараа таны гар утсанд мессежээр Q үсгээр эхэлсэн 9 оронтой код ирнэ.
Банкны төлбөр төлөхдөө гүйлгээний утга дээр энэхүү кодын араас зай аваад утасны дугаараа бичээрэй.
Үлгэрлэвэл,
Гүйлгээний утга: Q504000001 99998888
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
АДМИН








Нийгэм






