Dark Light
Нийгэм | 2022-04-23

Төрийн үйлчилгээний албан хаагчид салбараасаа цалингаа авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 

"Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Нэгжийн хуулиар нэг байгууллагад мөртлөө хоёр өөр газраас цалингаа авдаг үл ойлголцол үүссэн. Нэгжийн хуулинд байгаа төрийн үйлчилгээний 5 заалтыг хүчингүй болгосноор Боловсролын салбарынхан боловсролдоо, Эрүүл мэнд, Соёлын үйлчилгээний албан хаагчид өөрийн салбартаа буцаж ирж байна.

ТҮ-1-ээс ТҮ-3 дээр цалин урамшуулал дээр маргаан гарсан шалтгааны нэг нь өнгөрсөн ковидын 2 жил үйл ажиллагаа хумигдмал нөхцөл байдлаас шалтгаалан Сангийн яамны цалингийн сан, Боловсролын яамны цалингийн сан, орон тооны мэдээлэл, Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн мэдээллийн сан хооронд зөрүү гарсан. Үүнээс үүдэлтэй зарим аймаг, сумдад цалингийн сан дутсан нөхцөл байдал үүссэнийг  Засгийн газар арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 

Одоо хэлэлцэж байгаа Төсвийн тодотголын хууль батлагдаад ирэх 5 дугаар сарын 1-нээс Боловсролын төрийн үйлчилгээний албан хаагчид салбараасаа цалингаа авна. Эрүүл мэнд, Соёлынхон мөн адил салбар салбартаа очиж бүх зүйл ойлгомжтой болно.

 ТҮ-1-ТҮ-3 дээр байгаа цалин багатай албан хаагчдын цалинг 5 дугаар шатлал руу аваачихаар цалин тодорхой хувиар нэмэгдэж, бодитой дэмжлэг болно. Дээр нь төлж байгаа НДШ-ийн 50 хувь нь тухайн албан хаагчид орлого болж үлдэнэ. Ийм маягаар төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа орлогыг бодлогоор хамгаалах Төсвийн тодотголын хууль батлагдах гэж байгаа" юм гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10