Dark Light
Нийгэм | 2022-04-23

Генералууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. 

Энэхүү санаачилгыг дэмжин “Монгол Генерал” ТББ, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан тус дүүрэгт байрлах Дамбадаржайлин хийдийн дэргэд “Генералуудын төгөл” нээн мод тарих ажлыг /2022.04.23/ өнөөдөр зохион байгууллаа. 

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Пүрэв, хошууч генерал Ч.Амарболд, хошууч генерал Д.Сандаг-Очир нар оролцов. 

Тарьсан модыг ургуулах нь чухал учраас урт хугацаанд тогтвортой арчилж, ногоон орчин бүрдүүлэх менежментийг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа өнөөдрийн арга хэмжээний үеэр онцолсон юм. Мод тарих үндэсний хөдөлгөөнд хувь хүн, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг эрхэм хүндэт генералууд уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10