Dark Light
Нийгэм | 2022-04-23

“Нүүдэлчин Монгол-2022” наадам болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15, 16 дугаар зүйл, НУТГИЙН ХИШИГ хөтөлбөрийн 2.7 зорилт, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 208 дугаар тогтоол, Соёлын сайд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дөрөвдүгээр хавсралтын 8 дугаар заалт, 15 дугаар заалтуудын хүрээнд “Нүүдэлчин Монгол-2022” наадмын I шатны уралдааныг орон нутагт зохион байгуулж байна. Наадмын гол зорилго нь Говь нутгийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг 7 ай савын хүрээнд сурвалжлан судалж, бүртгэн баримтжуулах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд оршино. 

Соёлын биет бус өвийн наадмын хамрах хүрээ нь Өмнөговь аймгийн 15 сумын соёлын биет бус өв өвлөн уламжлагчид оролцоно. Соёлын биет бус өвийн наадам нь гурван бүсэд хуваагдан зохион байгуулагдана. 

Үүнд : Баруун бүс: Баяндалай, Булган, Гурвантэс, Ноён, Сэврэй сумд 2022оны 5 сарын 21- нд Баяндалай сумын төвд Төвийн бүс: Даланзадгад, Мандал-овоо, Ханхонгор, Хүрмэн, Цогт-овоо сумд 2022 оны 5 сарын 15-нд Даланзадгад сумын төвд Зүүн бүс: Номгон, Баян-овоо, Ханбогд, Манлай, Цогтцэций сумд 2022 оны 5 сарын 24-нд Цогтцэций сумын Соёлын төвд тус тус зохион байгуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10