Dark Light
Нийгэм | 2022-04-23

Ө.Батзул мөнгөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр  буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79 кг-ын жинд манай бөхчүүд хүрэл медалийн төлөөх барилдаанд бүгд мултарсан. Тэгвэл “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул 97 кг-ын жинд Монголын бөхчүүдийн цорын ганц мөнгөн медалийг авчирлаа. Тэрбээр шигшээ барилдаанд “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн цэргийн спортын наадам болон цэргийн дэлхийн аварга, 2015 оны Азийн аварга, Ираны Мохаммадхоссейн Мохаммадиантай хүч үзэж 0:11-ээр ялагдснаар хоёр дахь удаагаа тивдээ үзүүрлэж байна. 

Ө.Батзул одоогоос гурван жилийн өмнө нь Шианьд болсон Азийн аваргад анх удаа финалдахдаа мөн л Ираны алдарт бөх Реза Язданид ялагдаж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19