Dark Light
Нийгэм | 2022-04-24

Манай гурван бөх медалийн төлөө барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь буюу сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Дагвадоржийн Оргилох алт, 74 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, 125 кг-д “Алдар” спорт хороо, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Энхтүвшингийн Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдана. 

Тэгвэл 61 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Нармандахын Наранхүү,  86 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин, спортын мастер Мэндбилэгийн Тэмүүжин нар тэмцээнээ өндөрлүүлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19