Зарим аймгуудад 2022 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдаж байна. Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлснээр "2022 оны I ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж эхэллээ. Энэ сарын 24-ний өдөр Алтанбулаг сумын 18-25 насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. нэ жилийн тухайд оюутныг биеэр ирж, цэрэг татлагын комисст бүртгүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагыг тавьж байна. Мөн зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд ирээгүй болон 2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар оюутныг цэргийн албанаас түр чөлөөлөх заалтыг хассан учраас зарлан дуудах мэдэгдлийн дагуу биеэр ирж бүртгүүлнэ. Ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дэх заалтаар захиргааны хариуцлага тооцно”. Цэрэг татлага аймгийн хэмжээнд 5 сумыг хамруулан 4 дүгээр сарын 28 хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн цэрэг татлагаар Төв аймгийн залуус Хил хамгаалах байгууллагад алба хаана" гэжээ.
Нийгэм | 2022-04-24
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






