Dark Light
Нийгэм | 2022-05-05

Элчин сайд Д. Гэрэлмаа итгэмжлэх захидлаа өргөн барив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Даваасүрэнгийн Гэрэлмаа НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валовая-д 5 дугаар сарын 4-ний өдөр Итгэмжлэх захидлаа барив. Итгэмжлэх захидал гардуулах ёслолын үеэр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй дэмжлэг үзүүлж ирсэн НҮБ-д талархал илэрхийлээд, Женевд төвтэй олон улсын байгууллагуудтай хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ  дэлхий дахины өмнө тулгарч буй шинэ сорилтуудыг даван туулах хүрээнд эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны асуудлаарх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий захирал Т.Валовая Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаад баяр хүргэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих чиглэлээр НҮБ-ын Женев дэх төв тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж буйгаа мэдээлэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10