Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн онд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, аж ахуй нэгжүүдийг дэмжих зорилгоор 74 төрлийн үйлчилгээг онлайн системд оруулан зөвшөөрлийн гэрээ батламжийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан иргэд дуртай газартаа ТҮЦ байрлуулж, чанаргүй хүнс, барааг худалдан борлуулах болсон. Иргэд ч энэ төрлийн гомдлыг мэргэжлийн байгууллагуудад гаргаж байна. Тиймээс хориотой буюу нийтийн эдэлбэр газар, явган хүний зам талбай, автобусны буудлын орчим зэрэг хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хориотой байршлуудад байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шат дараатай хэрэгжүүлж байна.
Иймд иргэн та чөлөөлөх шаардлагатай байршил дахь ТҮЦ-ийг худалдан авч санхүүгээр хохирохгүй нэмж түргэн үйлчилгээний цэг байршуулахгүй байхыг уриалж байна.
Нэмэлт мэдээлэл өгөхөд Энэ онд нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан Нийтлэг үйлчилгээний журмыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар ажиллаж байгаа. Нийтлэг үйлчилгээний журам батлагдсаны дараа тухайн дүүргийн Засаг дарга ТҮЦ-ийн зөвшөөрсөн байршлуудыг гаргах юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
АДМИН








Нийгэм







