Dark Light
Нийгэм | 2022-05-05

“Монгол бичгийн цахим бичвэр-2022” уралдааны дүн гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас Хэлний бодлогын үндэсний зөвлөл, “Бидний монгол бичиг” НҮТББ-тай хамтран “Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааныг зохион байгууллаа. 

Уралдаанд оролцохоор 606 оролцогч бүртгүүлснээс 500 гаруй оролцогч цахимаар оролцов. Тэдгээрийн 400 гаруй нь бичсэн материалаа заасан хугацаанд багтаан ирүүлж, шалгаруулалтад оролцсоноос дараах оролцогчид ангилал тус бүрийнхээ шилдгээр шалгарлаа. 

“Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааны шилдэг оролцогчдодоо халуун баяр хүргэхийн сацуу үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн хөгжүүлэхэд өөр өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж яваа нийт оролцогчдодоо гүн талархал илэрхийлье. 

Шилдэг оролцогчдод шагнал гардуулах ёслолыг Монгол Улсын Үндэсний номын сан дээр болон цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд ёслолын хугацааг жич утсаар мэдэгдэж, цахимд орчинд нийтлэх болно. 

“Монгол бичгийн цахим бичвэр” улсын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж байхаар төлөвлөж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10