Dark Light
Нийгэм | 2022-05-05

ЕБС-ийн удирдлага, багш, сурагчдад тоглолтын бөмбөг гардуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Нийтийн хөл бөмбөг” грассрүүтс үйл ажиллагааны нээлт Сүхбаатарын талбайд болно. 

Энэхүү арга хэмжээ нь “Сургуулийн хөл бөмбөг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 8-18 өдрүүдэд үргэлжилнэ.

"Монголын хөл бөмбөгийн холбоо”, “Боловсролын ерөнхий газар”-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Сургуулийн хөл бөмбөг” хөтөлбөрт хамрагдсан ЕБС-ийн удирдлага, багш, сурагчдад хөл бөмбөгийн хичээлийн аппликейшн танилцуулах, тоглолтын бөмбөг гардуулах үйл ажиллагааг энэ өдрүүдэд зохион байгуулна.

Хөл бөмбөгийн спортоор хичээллэх сонирхолтой иргэд, хүүхдүүд, залуус та бүхнийг Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж, хөл бөмбөгийн бэлтгэл сургуулилт, хөгжөөнт тоглоомд оролцохыг урьж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10