Dark Light
Нийгэм | 2022-05-06

Буча хотод Оросын харуулын тусгай хүчин, Псковын шүхэрчид байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ройтерс агентлагийн сэтгүүлчид Украины Буча хотод байсан Оросын зарим цэргийнхнийг олж тогтоож чаджээ.

Тодруулбал, тэд тус хотоос Үндэсний гвардийн харьяа Витязь тусгай ангийн ажилтны үнэмлэхийг олжээ.

Мөн Оросын цэргийнхэн байрласан байшингуудын нэгэнд үлдээсэн хайрын захидлаас Псков хотын 76-р гвардийн агаарын довтолгооны дивиз Буча хотод байрлаж байсныг олж тогтоосныг тус агентлагийн эрэн сурвалжлах мөрдлөгөд дурджээ.

Энэ захидал нь сэтгүүлчдийн олж мэдсэнээр Псковын шүхэрчин болох нэгэн хүнд хаягласан байжээ.  Украины нэгэн байшингийн ханан дээр үлдсэн Wolf_68 гэсэн бичээс бүхий бичгээр тус дивизийн өөр нэг цэргийг мөн тогтоожээ.

Нэмж дурдахад, Ройтерс агентлаг видео бичлэг болон гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн Чечений хэд хэдэн цэргийн албан хаагч Буча хотод байрлаж байсныг баталж чадсан байна.

Дөрөвдүгээр сарын эхээр Киев хотын захын Буча хотын гудамжинд Оросын цэргүүд хотыг орхин гарсны дараа Украины энгийн иргэдийн цогцосны гэрэл зургууд дэлхий нийтийг цочирдуулсан.  ОХУ талийгаачдын зураг, бичлэгийг ямар ч нотлох баримтгүй зохиомол дүр зураг гэж мэдэгдсэн.

Тавдугаар сарын 4-ний байдлаар Киев мужийн цагдаа нар тус бүсээс 1235 энгийн иргэний цогцсыг олоод байна.

Эх сурвалж: BBC Русская служба


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10