Монгол улсад бүртгэлтэй Toyoto Prius маркын автомашин 2022.05.09-ний өдрийн байдлаар 192,688 байна.
1995 онд Тоёота компани нь хайбрид машин үйлдвэрлэх санаагаа Токиогийн мотор шоунд анх олон нийтэд танилцуулсан ба дараа жилээс нь туршилтын ажлаа эхлүүлсэн. Приусын анхны NHW10 загвар 1997 оны 12-р сарын 10-нд худалдаанд гарсан.
Энэ нь зөвхөн Япон улсад зориулагдаж байсан боловч Их Британи, Австрали, Шинэ Зеланд улс руу худалдаанд гаргасаар байсан. Приусын анхны үе болох дэлхийн анхны бензин болон цахилгаан мотор хосолсон машин цахиур хагалан гарч ирсэн. 1997 онд анх худалдаанд гараад тухайн жилийнхээ “Японы оны шилдэг машин”, 1998 оны Автомашин судлаачид болон Сэтгүүлчдийн зөвлөгөөний шилдэг машинаар тодорсон. Англи улсад 2000 оны 10-р сарын 19-нд худалдаанд гарч эхэлсэн.
NHW10-ын жинхэнэ эх загварыг Японы болон бусад олон дизайнеруудаас Калифорнийн дизайнерууд шалгарч зохиосон. Тоёота приусын анхны машин нь 123000 хувь худалдаанд гарчээ.
2003 онд Нью-Иорк-д зохиогдсон Олон улсын авто шоунд бүрэн өөрчлөгдсөн Приус машинаа Тоёота компани танилцуулсан. Энэ загвар нь дунд зэргийн комби хэлбэртэй Короллагаас том Камригаас жижиг хэмжээтэй, салоны хувьд хүртэл шинэчлэгдсэн хөл тавих зай болон багаажны зай томорсон. Өмнөх загвараасаа илүү байгальд хор хөнөөлгүй мөн 150 мм-ээр урт хэмжээтэй болсон. Хэлбэр нь илүү бөөрөнхий загвартай болсон нь салхи эсэргүүцэх чадвар нь нэмэгдэж татах коэффициент нь Cd=0.26 болон сайжирсан. Ерөнхий инженер Шигэюуки Хоригоор удирдуулсан багийн хүчин чармайлтаар тухайн машинд зориулж 530 патентын эрхийг авсан байна. Бүтээгдэхүүн буюу машин үйлдвэрлэлийн эхлэл 2003 оны 8-р сард Тоёота, Айчи-д Цуцуми үйлдвэрээ нээсэн бол салбар үйлдвэр Фүжимацугаа 2004 оны 10 сард Карияа, Айчид байгуулсан. Хоёрдугаар үеийн приус загварын машин нь дэлхий дахинд 1.192.000 хувь борлуулагдсан.

АДМИН








Нийгэм






