Dark Light
Нийгэм | 2022-05-09

“Гамшигт тэсвэртэй орон нутаг” Дундговь аймагт хэрэгжиж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын хөгжлийн агентлагийн Азийн бүс нутаг хариуцсан зөвлөх Жосеф Карри, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Грант хөрөнгө бүрдүүлэлт, хэрэгжилт хариуцсан менежер Д.Болатбек нар Дундговь аймагт айлчиллаа.  

Тус аймагт Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд тус айлчлалаар төслийн үйл явцтай танилцан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байна. 

Төслийн багийнхантай хийсэн уулзалтад Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон холбогдох удирдлагууд, албаны хүмүүс  оролцжээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл нь орон нутгийн иргэд болон байгууллагуудыг гамшгийг даван туулахад чадавхжуулах  чиглэлээр ихээхэн үр өгөөжтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж байгааг дурдаад цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлэх хүсэлтээ уламжлав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10