Dark Light
Нийгэм | 2022-05-10

Хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр нийслэлд авчирчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн Мандалговь сумын иргэн Д /52 настай, эрэгтэй/ 5 сарын 5-ны өдөр автомашинтай онхолдож хүнд гэмтсэн, ухаангүй автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь 5 сарын 9-ний өдрийн 15:37 цагт хүлээн авсан.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг /нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй/ 5 сарын 9-ний өдрийн 16:17 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Дундговь аймгийн Мандалговь суманд 17:11 цагт газардаж, иргэн Б.Д /52 настай, эрэгтэй/-г авч 17:45 цагт Мандалговь сумаас хөөрч, Улаанбаатар хотод 18:58 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19