Dark Light
Нийгэм | 2022-05-10

Өндөр хүчдэлийн тулгуур багана машин, гэр дээр унажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт 5 сарын 8-ны өдрийн 23:00 цагийн орчим 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас байшингийн дээвэр унаж, 1 байшингийн хана цөмөрч, цахилгаан дамжуулах агаарын шугам автомашин, 5 ханатай гэр дээр унаж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн онцгой байдлын газар 5 сарын 9-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан. Иргэн О-ны 18*12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр салхинд хийсч ... тоотод оршин суугч иргэн Б-гийн 9х7,5 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн ханыг цөмөлж, мөн Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг тулгуур баганыг унаган иргэн Б-гийн “Ниссан Х-Трайл” загварын автомашины урд салхины шил хагарч, 5 ханатай гэр дахин ашиглах боломжгүй нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10