Dark Light
Нийгэм | 2022-05-10

Унгарын соёлын өдрүүд болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Аялал, жуулчлалын газар, Унгар улсын элчин сайдын яамтай хамтран “Унгарын соёлын өдрүүд” -ийг 2022 оны 5-р сарын 14-нд Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Соёлын өдрүүдийн хүрээнд Унгарын боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи болон аялал жуулчлалын байгууллагуудын танилцуулга, сурталчилгаа явагдахаас гадна Монголын үндэсний түүхийн музейн түр үзэсгэлэн гарна. Мөн Унгар улсаас хүрэлцэн ирсэн ардын бүжгийн “Кинчөө” чуулгын уран бүтээлчдийн тоглолт болж Унгарын ардын дуу, бүжиг эгшиглэн, Улаанбаатар театр болон Цэргийн дуу бүжгийн чуулга, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг хүлээн авах боломжтой.

Арга хэмжээний төгсгөлд Оскарын шагналт “Хүн бүр” богино хэмжээний кино Шангрил-ла IMAX кино театрт үзэгчдийн хүртээл болно.

No photo description available.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10