Dark Light
Нийгэм | 2022-05-10

Tapatrip, U Money хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын анхны бөгөөд цорын ганц аяллын нэгдсэн үйлчилгээний “Тапатрип” ХХК болон “Улаанбаатар смарт карт” ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд харилцагчдадаа урамшуулал олгох маркетингийн хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаас гадна орон нутаг, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд “нэг карт” нэвтрүүлэх санаачилгыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. “Тапатрип” ХХК нь олон улс болон дотоодын нислэг, орон нутаг, хот хоорондын автобус, галт тэрэгний зорчих үйлчилгээний тасалбар захиалгын үйлчилгээндээ зорчсон километр тутамд нь онооны урамшуулал олгох үйлчилгээг нэвтрүүлсэн ба цаашид үйлчилгээгээ өргөтгөх хэрэглэгчдээ урамшуулах олон ажлуудыг төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэрт ашигладаг umoney картаа орон нутгийн автобусанд, эсвэл галт тэргэнд, цаашилбал нисэхдээ биет байдлаар болон виртуалаар ашиглах, хэрэглээ бүрд урамшууллын оноо хуримтлагдаж түүнийг “tapatrip” аппликэйшнд тавигдсан бүх үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Талууд мөн  мэдээллийн технологи, харилцагчийн нэгдсэн үйлчилгээ, бизнес хөгжүүлэлт, маркетингийн арга хэмжээ төрлүүдэд харилцан ашигтайгаар хамтран ажиллах юм.  Цахим мөнгө хэрэглээг бий болгох, Umoney картын хэрэглэгчдэд Тапатрип аппликэйшнээр дамжуулан урамшуулал хүртэх боломжийг бий болгох. Тапатрипээс хэрэглэгчдэдээ олгодог хөрвөх чадвартай дэвшилтэт урамшууллын оноог нийтий тээврээр зорчихдоо хүртэх боломжтой болох бол том зургаар нь дүрсэлбэл нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, үндэсний хэмжээний үйлчилгээ, хэрэглээг нэмэгдүүлэх, дотоодын мөнгөн урсгалыг ихэсгэх чухал ажлуудыг хамтран гүйцэтгэх юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19