Dark Light
Нийгэм | 2022-05-10

Программчлалын улсын “XXX “ олимпиад боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхим нь оюутны улсын программчлалын  XXX олимпиадыг  Гэрэгэ Системс ХХК хамтран амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ удаагийн олимпиадад төр, хувийн хэвшлийн 11 их дээд сургуулиас алгоритм, программчлалын шилдэг 53 оюутан хоёр өдрийн турш тус бүрдээ 100 онооны дөрвөн бодлогыг 4 цагийн хугацаанд бодож өрсөлдсөн бөгөөд оролцогчдын бичсэн программыг хиймэл оюунд суурилсан автомат системээр шалгаж, хүний оролцоогүйгээр дүгнэснээрээ онцлог болжээ.  Энэ жилийн хувьд улсын программчлалын олимпиадын түүхэнд 11 их дээд сургуулийн төлөөлөл оролцсон хамгийн өргөн цар хүрээг хамарсан тохиолдол болжээ. Мөн олимпиадын үеэр оюутны бүтээлийн уралдаан зарлаж, тус уралдаанд 7 их, дээд сургуулийн 15 баг хиймэл оюун, блокчейн, метаверс технологийг ашиглан хийсэн бүтээлүүдээрээ өрсөлдсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19