Dark Light
Нийгэм | 2022-05-10

Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

   Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке Маркезт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч И.Дукед уламжлахын сацуу Монгол, Колумбийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч И.Дуке Элчин сайд Ш.Батцэцэгт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19