Dark Light
Нийгэм | 2022-05-10

“Цэнгэг цөөрөм” өгүүллэгийн түүвэр дахин хэвлэгдэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оросын хүүрнэл зохиолын нэгэн содон төлөөлөгч  Юрий Нагибины өгүүллэгүүдээс түүвэрлэн орчуулж 1979 онд монгол уншигчдад таниулсан анхны орчуулагч болох Жагдалын Лхагвын орчуулгаар “ЦЭНГЭГ ЦӨӨРӨМ” өгүүллэгийн түүвэр 43 жилийн дараа ахин хэвлэхээр болжээ.  

Юрий Нагибины хөнгөн романтик аястай, хот, тосгоны амьдралын жир өдрүүдийг дүрслэн харуулсан, метафорчилсон дүрслэлээр баялаг, хэлний уянгалаг хэмнэлтэй өгүүллэг, туурь, туужууд оросын хүүрнэл зохиолын түүхэнд томоохон орон зайг эзлэх болжээ. Харин Ж.Лхагва орчуулгын зохиолоо сонгохдоо өөрийнх нь дүрслэн сэтгэх онцлогт нийцтэй зохиолчдыг сонгож авсан байдал ажиглагддаг тул уран сайхны сэтгэлгээний онцлог орчуулгад нь нөлөөтэй байжээ.

Ж.Лхагва нь "Толгодын цаана ингэ буйлна","Шөнө ногоо ургадаг" номоороо 1991 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1994 онд "Шөнө дунд утас дуугарав" өгүүллэгээрээ "Шувуун саарал" богино өгүүллэгийн наадмын тусгай байрын шагналыг , 1995 онд "Бид ялав" өгүүллэгээрээ  "Утгын   чимэг" богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрын шагналыг тус тус  хүртсэн богино өгүүллэгийн нэрт мастер зохиолч билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10