Монголын Үндэсний Бөхийн Холбооны санхүүжилтээр 20 шинжилгээ, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын хяналт шинжилгээний төлөвлөгөөний хүрээнд 7 буюу нийт 27 допингийн хяналтын сорьцыг үндэсний бөхийн тамирчдаас цуглууллаа.
Сорьц цуглуулах ажиллагааг 2026 оны 03 дугаар сарын 13-наас 04 дүгээр сарын 11-ний хооронд зорилтот болон түүврийн аргачлалаар зохион байгуулсан бөгөөд лабораторийн шинжилгээний хариугаар хориотой бодисын илрэл тогтоогдоогүй байна.
Мөн Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас баталсан 2026 оны TDSSA зааварчилгааны хүрээнд шээсний зарим сорьцод өсөлтийн даавар ялгаруулагч хүчин зүйл(GHRF) болон эритропоэтин (ERA)-ийн шинжилгээг нэмэлтээр гүйцэтгэсэн болно.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь үндэсний спортын шударга өрсөлдөөн, тамирчдын эрүүл мэнд, цэвэр спортын зарчмыг хангах чиглэлээр допингийн хяналтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.





|
Эх сурвалж
| Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
|
АДМИН





Спорт






