Dark Light
Нийгэм | 2026-05-06

ДАМДИНСҮРЭНГИЙН ГУДАМЖИЙГ НАРНЫ ЗАМТАЙ ХОЛБОХ ЗАМ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замыг Нарны замтай холбох 520 метр урт авто зам барина. Тус зам нь Натурын замаас Нарны зам хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй байх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй барина. Гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар замын трасст өртсөн цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажлыг дууссаны дараа зам барилгын ажлыг эхлүүлнэ. Тус зам ашиглалтад орсноор Нарны замын ачаалал буурч, Натурын замтай холбогдсон шинэ холбоос зам бий болох юм. Ирэх аравдугаар сарын 1-нд замын ажлыг гүйцэтгэж дуусна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10