Dark Light
Нийгэм | 2026-05-06

МЭЛХИЙ: ЧУХАЛ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ МАГАДЛАЛТАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Үйл явдлын учир шалтгаан одоо юу хийж байгаад бус харин хожим юу өвлөгдөн үлдэх вэ гэдэгт байдаг. Өнөөдрийн ашиг хонжооны төлөө хууль зөрчсөний хэрэггүй. Мөн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөх, тохирсон гэрээгээ зөрчих зэргийг хийхгүй байхыг хичээ. Өөртөө хамтарч ажиллахад найдвартай гэсэн имижийг бүрдүүл. Өвөрмөц аргаар шинэ үйлчлүүлэгч татахаар хичээ. Энэ үед таны хайр дурлалын амьдралд гэрэл гийж байна. Ойр дотно харилцаанд асуудал гарвал харилцан буулт хийх илүү үр нөлөөтэй байна. 

Үхэр: Энэ өдөр урьдаас тооцсон алхам хийх нь түргэн яаруу үйлдэл хийхээс илүү ашиг тустай байх болно. Зарим хүмүүс төлөвлөж байсан ажлынхаа урьдчилсан бэлтгэлийг шалгахыг хүсэж байна. Азтай байдал хааяа тохиолдож болох тул санхүүгийн үйл ажиллагаанд хянамгай байх хэрэгтэй болно. Ирээдүйд үүсэх нөхцөл байдалдаа санаа зовж байвал ойр дотнын хүнтэйгээ сайн ярилц. Үүснэ гэдгийг урьдчилан тооцоолж байгаа асуудал байгаа бол ажил хэргээ эхлэхээс өмнө зохицуул. 

Ихэр: Ямар нэгэн шийдвэр гаргах, удирдлагыг гартаа авах, ажлын зааварчилгаа өгөх зэрэгт бэлтгэлтэй байгаарай. Энэ үед од эрхэс таны хамтын ажиллагааг дэмжиж байна. Тулгарсан асуудалд тохирох хоёр болон түүнээс дээш хэд хэдэн гарах гарцыг олох хэрэгтэй болно. Албан ажил хийдэг хүмүүс шударга бус үйлдэл эргэн тойрондоо байгаа гэж үзэж буй бол хувийн бизнес эрхлэх талаар бодож эхэлнэ. Гэхдээ албан тушаалтнууд болон хамтран ажиллагсадтайгаа эвтэй байвал албан тушаал ахих болно. Зарим боломжийг ашиглах нь сайн зүйлийг авчирна. 

Мэлхий: Өнөөдөр чухал өөрчлөлт гарах магадлалтай. Хамгийн гол зүйлдээ нэмэлт анхаарал тавихад яг тохирох үе. Харин бага зэрэг шүүмжлэлийг ч бодолтой хэлэхгүй бол буцаад хэн нэгнийг аргадах хэрэг гарна. Аман дээрээ гарч ирсэн үг болгоныг гадагш гаргалгүй заримыг нь буцаагаад залги. Цээжиндээ шатсан галын утааг бүү ил гарга.

Арслан: Од эрхсийн байрлал таныг сэтгэл ханамж өндөр байхад тусална. Бүтээлч сэтгэлгээ урьдынхаас их байж, гэрээ хэлэлцээрт бодол санаагаа сонирхолтой илэрхийлэх ур чадвартай байна. Зарим сорилт амаргүй байх ч сэтгэлдээ уужрал тайтгарлыг байнга бэлэн байлга. Амьдралыг арай өөр өнцгөөс харвал өрсөлдөөн тэмцлийг урагшлах цорын ганц зам гэж боддог байсан нь эндүүрэл гэдгийг ойлгоно. Заримдаа буулт хийнэ гэдэг дараа нь ялалт болж ирнэ гэдгийг мэдэр. 

Охин: Ямар нэгэн уралдаан тэмцээнд түрүүлэх нь ур чадвартаа итгэх итгэлийг баталж өгнө. Хүчин чармайлт сайтай хэн нэгийг мэддэг бол тэднийг дуудан зөвлөгөө авч болох юм. Та урам зоригтой байна. Гэхдээ таны эрч хүч суларч байгааг мэдрэх юм бол нэмэлт үүрэг даалгавар авах хэрэггүй. Бүх зүйлийг өөрөө хийгээд байх шаардлагагүй. Сайн зохион байгуулалттай байх аргыг сонго.

Жинлүүр: Хамтын зорилго, төлөвлөгөө болон сонголт хийх зэргээ хайртай хүмүүстэйгээ хэлэлцэх нь бүгдэд таатай байна. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал санаачлан бүрдүүлж чадна. Сайн сайхан ирээдүй хүсэж байгаа хүмүүс өөрийн сонголтоос эерэг үр дүн авах магадлал байна. Иймээс өөрийгөө сайн дайчилж, сурч мэдэхийн төлөө цагийг үр бүтээлтэй өнгөрүүл. Танд илүү тухтай мэдрэмжийг төрүүлдэг газар хэрэгтэй болно. Зугаа цэнгэл хөөх нь залуу хүмүүст хожим харамсалтай цаг хугацаа санагддаг гэдгийг эртхэн ойлго. 

Хилэнц: Ихэнх хилэнцүүдийг аз завшаан тойрон эргэж байна. Санхүүгийн асуудлууд тань сайхан цэгцэрч эхэлнэ. Нүдээ сайн нээвэл танд тусалж чадах хэн нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх боломжийг алдахгүй байж чадна. Ажиллах идэвх зүтгэл нэмэгдэж, танд ажил төрлийн үйл ажиллагаанд гүн ороход асуудалгүй байна. Алс газар албан ажлаар явах шаардлага гарч мэднэ.

Нум: Бизнес эрхлэгч нар одоогийн чиг хандлагаа хөгжүүлэх шаардлагатай байна. Шинэ харилцаа холбоо тогтоох болон мэргэжлийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулснаар таны нэр хүнд, нийгмийн байр суурь тань өснө. Хамтын үйл ажиллагаа ямар ч саадгүй үргэлжлэх болно. Түр хугацааны хэлэлцээр нь ямар шийдвэр гаргах хэрэгтэйг шийдэхэд тусална. Хувийн амьдрал ерөнхийдөө тайван байх бөгөөд дулаан мэдрэмж, сэтгэл хангалуун байдал илүүтэйгээр давамгайлах бололтой.

Матар: Тогтворгүй байдал тэрсүүд зан өнөөдөр тодорно. Хамт ажиллагсадтайгаа ямар нэг зөвшилцөөнд хүрэх болон учраа олоход хэцүү байж мэднэ. Ажлын нөхцөл байдал болон оногдсон үүрэг даалгаварт сэтгэл дундуур байгаа хүмүүст өөрчлөлт хийх хүсэл хүчтэй төрж магадгүй. Өөрчлөлт хийх нь шинэ боломж өгөх боловч хашир байж, эхлээд зөв гарц ол. Зарим хүмүүсийн хувьд ажил дээр нь хувийн эрх ашгийн асуудал босож ирнэ.

Хумх: Хэт их ачааллаа хөнгөл. Хэрэгтэй зүйл сурснаар таны ур чадвар дээшилж, өөртөө итгэлтэй болоход тустай. Ажлын хамтрагчдаа итгэж, нээлттэй харилцаж чадвал ямар нэг шахалт дарамтад орохгүй байх боломжтой. Ганц бие хүмүүс шинээр хүмүүстэй танилцахдаа маш болгоомжтой няхуур байхыг сануулж байна. Хэт их сэтгэл хөдлөлөө. 

Загас: Эрч хүчээ дэмий сарниулах хандлагаас зайлсхий. Амжилт гаргахын тулд хувийн сахилга баттай байх хэрэгтэй. Тухайн үеийн нөхцөл байдлыг байнга мэдэрч үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хичээл зүтгэл үр дүнгээ өгнө. Ажил хэрэгт ахиц гарна. Зөв зохистой санааг хурдан хэрэгжүүлбэл хүрсэн амжилтдаа сэтгэл дүүрэн байх болно. Харин урт хугацаанд үр дүн нь гарах зарим ажил таагүй байх бололтой. Юу болохыг сайтар бодож, ямар ирээдүйд итгэлтэй бус байгаагаа олж мэд.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10