Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун аймгуудад ажиллаж байна. Энэ хүрээнд:
Завхан, Говь-Алтай аймагт баригдах дулааны станцын барилга угсралтын ажлын нээлтэд оролцон төслийн явц, ач холбогдлын талаар ард иргэдэд мэдээлэл өглөө /25-30 Гкал.цагийн хүчин чадалтай станцыг 2024 оны халаалтын улирлаас урьтаж ашиглалтад хүлээлгэн өгнө/
Говь-Алтай аймагт баригдах 10МВт-ын хүчин чадалтай нарны станцын шав тавих ёслолын ажиллагаанд оролцлоо /төслийн хүрээнд дэд станц, агаарын шугам зэрэг дагалдах ажлуудыг нэг жилийн хугацаанд гүйцэтгэнэ/
Салбарын инженер техникийн ажилчидтай уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажлын багцыг танилцууллаа.