Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулах “Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн-2022” нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.05.22/ Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо.
Энэхүү тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй тамирчид оролцож байна.
Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчид та бүхэндээ амжилт хүсье!