Паурлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-23-нд Казахстаны Алматы хотод болж байна. Тэмцээнд 48 орны баг тамирчид хуран чуулсан бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр ахмадын 70-аас дээш насны ангилалын 59 кг-ын жинд Орхон аймгийн тамирчин Ш.Пэрэнлэй алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр цээжнээс 75 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болсон байна. Ш.Пэрэнлэй нь ийнхүү дэлхийн хошой аварга болж буй бөгөөд өнгөрсөн жил тус тэмцээнд мөн түрүүлж байв.
Нийгэм | 2022-05-22
Сэтгэгдэл бичих