Dark Light
Нийгэм | 2022-05-23

Дэлгэрмөрөн голд живсэн эрэгтэйн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр“ гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ “Дэлгэр“ мөрний ус руу 1 хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 5 сарын 6-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар 5 сарын 6-ны өдрөөс 5 сарын 11-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах хүсэлтийг 5 сарын 16-ны өдөр ар гэрээс нь ирүүлсэн.

Тус сумын Эрчим баг “Цагааны сайр" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 12 км, сумын төвөөс зүүн зүгт 54 км/-т “Дэлгэрмөрөн" голд цогцос байна гэсэн дуудлагыг 16:55 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 17:17 цагт очиж, 00:40 цаг ажиллан цогцосыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгч, цогцсыг таниулах ажиллагаа явуулахад  5 сарын 6-ны өдөр тус гол руу үсэрсэн иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийн цогцос болох нь тогтоогджээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19