Dark Light
Нийгэм | 2022-05-23

Булган, Сэлэнгэ аймгийн 6 газарт ой хээрийн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Могойн-Эх" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 20-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хангал сум дахь сум дундын Цагдаагийн тасгийналба хаагчид, Сэлэнгэ сумын Байгаль хамгаалагч ажилтнууд ажиллаж 5 сарын 22-ны өдрийн 09:40 цагт түймрийг цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялмаг асгатын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, Мандал сумын төвөөс хойд зүгт 50 км/-т ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 5 сарын 22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид 18:40 цагт очсон түймрийг унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар түймэрт 20 га орчим талбай өртсөн. Нэмэлт дуудлагаар тус сумын “Өгөөж хараа” ХХК, “Түмэндэлай” ХХК-ийн ажилтнууд 16:25 цагт гарсан.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Задын шар дэвсэг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун зүгт 50 км/-т ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 5 сарын 22-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан.

Булган аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна. Бугат сумын Мэргэжлийн ангийнхан 15:33 цагт түймрийн голомт уруу хөдөлгөөн үйлдсэн.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Ацын-Эх" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/-т ойн түймэр гарсан дуудлагыг 5 сарын 22-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 170 км замыг туулан 5 сарын 23-ны өдрийн 01:00 цагт очиж, Хутаг-Өндөр сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ахлуулсан орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна. Нэмэлт дуудлагаар: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5 сарын 23-ны өдрийн 05:00 цагт ангийн байрлалаас гарсан.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын “Жаргалантын-Ам” гэдэг газар өнжмөл шар өвс шатсаны улмаас уулын мод руу тархан шатаж ойн түймэр гарсан дуудлагыг 5 сарын 20-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн алба хаагчид, Богд Хан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж 5 сарын 20-ны өдрийн 20:25 цагт ойн түймрийг цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Цагаан чулууту гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км, сумын төвөөс зүүн зүгт 85 км, Монгол Улсын хилийн 623-639 дүгээр тэмдэгтийн чиглэлд/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 20-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0243 дугаар анги, 0101 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж түймрийг 5 сарын 22-ны өдрийн 19:49 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр баг, “Өгөөмрийн-Эх" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 5 сарын 21-ны 16:23 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00