Dark Light
Нийгэм | 2022-05-23

Улсын хэмжээнд 56 хүүхдийн зуслан бүртгэлтэй байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнгөрсөн Бямба, Ням гарагт Найрамдал, Нарс, Жавхлант, Нарлаг, Анар зусланд ажиллалаа. Хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэл ажлын явц, орчин нөхцөлтэй нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов.

May be an image of 4 people, people standing and text that says '1 MOT'

Найрамдал зуслан 6-р сарын 3-наас хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ. Засвар тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд нь төсвийн хүндрэлээс үүдэж цаг алдаж бас жил өнжсөн асуудлууд энэ зусланд бий. Дулаан хангамж, усан спорт цогцолборын бүтээн байгуулалт, байрны засвар үйлчилгээ гэх мэт бий. Зуслангийн удирдлагууд болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй уулзаж тулгамдаж буй асуудал, тэдгээрийн гарц шийдлийг ярилцлаа. 

Хувийн хэвшлийн зуслангуудад тулгамдаж буй нийтлэг асуудал нь газрын төлбөр. Газрын төлбөр өндөр байгаа нь санхүүгийн хувьд том ачаалал үүсгэдэг гэдгийг зуслангийн үйл ажиллагаа эрхлэгчид ярьж байна. Мөн төрийн байгууллагын зарим алба хаагчдын хүнд суртал үйл ажиллагаанд нь нөлөөлдөг гэдгийг хэллээ. 

Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдгаас 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын ойр орчинд байна.

May be an image of nature

May be an image of 6 people, people standing and outdoors

May be an image of mountain and nature

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00