Dark Light
Нийгэм | 2022-05-23

Бага насны 2 хүүхэд тогтоол усанд осолджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт бага насны 2 хүүхэд тогтоол усанд живж нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. 

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 6 настай, эрэгтэй “Т”, 7 настай, эрэгтэй “Э” нар нь тогтоол усанд живж нас барсан хэргийг шалгаж байна. Шалгалтын явцад 1 мерт 40 сантиметрийн гүнтэй байгалийн тогтоол усанд хүүхдүүд тоглохоор орсон байдал тогтоогдож байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ ахуйн осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00