Dark Light
Нийгэм | 2022-05-23

"Нэг хүүхэд зүрхний эмгэгийн улмаас нас барсан"

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хүүхэд биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэхүү асуудлаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас  тайлбар мэдээлэл /2022.05.23/ өглөө. 

Нийслэлийн боловсролын газрын даргыг түр орлогч Л.Буянтогтох: “Хүүхдүүд биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орсны улмаас бэртэж, амиа алдсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнтэй холбоотойгоор бүх сургууль руу холбогдож мэдээлэл авсан. Нийслэлийн нэр бүхий сургуульд хүүхэд бэртэж, гэмтсэн тохиолдол гарсан. Харин биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орж байгаад гэмтсэн зүйл байхгүй. Харин биеийн тамирын хичээлд орох гэж байгаад гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарсан. Тус сургуулийн гаднах хяналтын камерт тус хүүхэд гаднын нөлөөтэй гэмтээгүй гэдэг нь тодорхой болсон. Тус хүүхэд эмчийн хяналтад байгаа. Харин биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас нас барсан тохиолдол байхгүй. Тус сургуульд энэ сарын 15-нд нэг хүүхэд зүрхний эмгэгийн улмаас нас барсан. Энэ нь сургуулийн үйл ажиллагаатай холбоогүй” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00