Dark Light
Нийгэм | 2022-05-23

Монголын хамгийн өндөр мод 42 метр өндөр

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3-р багийн нутаг Жарайн голын эхэнд 180-200 орчим настай Монголын хамгийн өндөр Шинэс мод байгааг 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ОСХТ-ийн баг, Хөвсгөл аймгийн сум дундын ойн ангиуд хамтарч тогтоосон байдаг. 

Тус моднууд нь хэсэг газар бөөгнөрөн ургасан бөгөөд 36-42 метр өндөр. Ойр хавьд нь таван төрлийн мод болох гацуур, хуш, улиас, хус, шинэс мод ургадаг гэнэ.

Хөвсгөл аймгийн ойн сангийн  нийт нөөц  481.3  сая шоометр байгаагаас шинэс мод  95.3  хувийг нь  эзэлдэг байна. 

Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлдэг ажээ.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02