Dark Light
Нийгэм | 2022-05-24

НҮБ-д суугаа Оросын дипломатч огцорч байгаагаа мэдэгдлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Женев дэх НҮБ-ын дэргэд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын ажилтан Борис Бондарев Украинтай хийсэн дайны улмаас огцрохоо мэдэгдлээ. Түүний хэлснээр дипломат алба хашиж байх хугацаандаа эх орон, ажлаасаа ингэж ичиж байсангүй гэжээ. Түүний огцрох өргөдлийг хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч, НҮБ-ын ажиглагч байгууллагын гүйцэтгэх захирал Хиллел Нойер твиттер хуудсандаа нийтэлжээ.

Бондарев: "Би дипломат албан тушаал хашиж байх хорин жилийн хугацаанд манай улсын гадаад бодлогод олон өөрчлөлтүүдийг харсан ч энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр шиг эх орноосоо ичиж байсангүй" гэж бичжээ. Түүний үгээр, Ерөнхийлөгч Путиний эхлүүлсэн “түрэмгий дайн” нь Украины ард түмний эсрэг төдийгүй Оросын ард түмний эсрэг гэмт хэрэг юм.

"Энэ дайныг эхлүүлсэн хүмүүс засгийн эрхэнд үүрд үлдэхийг л хүсэж байгаа" гэж дипломат онцлон тэмдэглэжээ.

Нойер нийтлэлдээ одоо НҮБ-ын ажиглагч Оросын бүх дипломатчдыг Бондаревын үлгэр жишээг дагаж, огцрохыг уриалж байна гэж бичжээ.

Бондарев НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газрын цахим хуудсанд бичигдсэнээр байнгын төлөөлөгчийн газарт зөвлөхөөр ажиллаж байжээ. Түүний хэлснээр тэрээр дипломат албанд 20 жил ажилласан. "Харамсалтай нь энэ хорин жилийн хугацаанд ГХЯ-ны ажилд худал хуурмаг, мэргэжлийн бус байдал нэмэгдсээр байна" гэж дипломатч бичсэн байна.

Эх сурвалж: Настоящее время

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02