Dark Light
Нийгэм | 2022-05-24

МҮОХ-ын гишүүдийн хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Олимпын чуулган болсноос хойш хоёр сарын дотор Гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах дүрэмтэй. Үүний дагуу МҮОХ-ны Гишүүдийн хурал болжээ. МҮОХ-ны байранд танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдсан энэхүү хурал чуулганаас сонгогдсон бүрэлдэхүүний анхны гишүүдийн хурал гэдгээрээ онцлог байсан аж.

Хурлаар МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, эхний хагас жилийн урьдчилсан тайланг сонсож, 2022 оны төсөв, ажлын төлөвлөгөөг баталсан байна. Мөн МҮОХ-ны дүрмийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Энэ удаагийн Гишүүдийн хурал “Спорт-ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор явагдсан юм. Хурлын үеэр МҮОХ-ны Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссоос гишүүдэд хандан ногоон орчин бий бий болгох үйлсэд хамтран зүтгэхийг уриалжээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02