Dark Light
Нийгэм | 2022-05-24

20 сумын хуурайшилтын зэрэг нэн аюултай түвшинд байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Ренчинлхүмбэ, Баянзүрх, Хатгал, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Рашаант, Тариалан, Мөрөн, Шинэ-Идэр, Жаргалант, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл, Цагаан-Уул, Чандмань-Өндөр зэрэг 20 сум ойн шаталтын IV зэрэг буюу НЭН АЮУЛТАЙ түвшинд байна.

Хөвсгөл аймагт 2022 он гарсаар нийт 2 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж алба хаагчид болон орон нутгаас шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Хуурайшилтын зэрэг өндөр байгаа, салхи шуургатай эдгээр өдрүүдэд иргэд, та бүхэн ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02