Dark Light
Нийгэм | 2022-05-24

Үхрийн арьс товруутах өвчний вакциныг үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Мал эмнэлгийн Ерөнхий газрын төлөөлөл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны мал эмнэлэг, хяналт, шалгалтын хорооны удирдлагуудтай цахим уулзалт хийлээ. 

Уулзалтад БНКаз Улсаас Монгол Улсад суугаа Эдчин сайдын зөвлөх Айдар Абишев, Казахстан Улсын Хөдөө, аж ахуйн яамны мал эмнэлэг, хяналт, тандалтын хорооны дарга А.Жахыпбеков, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Забеков Монгол Улсаас Ерөнхий малын эмч, холбогдох газрын албан хаагчид оролцлоо. 

Цахим уулзалтаар Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний нөхцлийн дагуу мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспорт, импортыг эхлүүлэх, БНКазУлс нь үхрийн арьс товруутах өвчний вакциныг гарган авч, вакциныг үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. 

Мөн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас БНКазУлсын 5 бүс нутагт шүлхий өвчингүй, тайван бүс статус авсан бөгөөд туршлага судлах хүрээнд Монгол Улсаас холбогдох эмч, мэргэжилтнүүдийг тус улсад ажиллуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн хамтран ажиллахаар болжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02