Dark Light
Нийгэм | 2022-05-25

Хустайн байгалийн цогцолборт газарт 24/7 цагийн камер байршууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мобиком Корпораци нь дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адууг (тахь) гадаад дотоодын жуулчдад таниулах, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх зорилгоор зэрлэг адуу ихээр цугларч ундаалдаг булаг газарт 24/7 цагийн шөнө, өдрийн камер байршууллаа. 

 Та бүхэн мобикомын youtube сувгаар 24/7 дамжуулагдах стриймингээс ан амьтдын бэлчээрлэж буйг хүссэн үедээ ажиглах боломжтой юм.

Шууд үзэх: https://www.youtube.com/watch?v=jW7ZFi014pY

Дэлгэрэнгүй: https://www.mobicom.mn/mn/m/2091#/

Цаг агаар болон улирлын нөхцөлөөс шалтгаалж тахь болон бусад зэрлэг адуу энэхүү байршилд ирж ундаалах цаг харилцан адилгүй байдаг. Зэрлэг адуу нь үүрийн 04:00 – 08:00 цагийн үед булаг бараадан ирээд, үдээс хойш хад асга, төгөл ой бараадаж сүүдэр даган өнгөрүүлдэг. Харин үдээс хойш 19:00-22:00 цаг орчимд ээлжлэн ирж ундаалдаг байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19