Dark Light
Нийгэм | 2022-05-25

“Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулган зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Барилга, хот байгуулалтын яам, Орхон аймгийн ЗДТГ, ҮТХН-ийн Олон Улсын Түншлэл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран 2022 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Эрдэнэт хотод олон улсын болон мэргэжлийн байгууллагууд, аймаг, орон нутаг, хотын төлөөлөл, хувийн хэвшил, хүүхэд залуучуудын төлөөллийн дунд “ Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулганыг зохион байгуулах гэж байна. 

Чуулганаар Парисын хэлэлцээрийн хүрээнд ҮТХН-ийн зорилтод туссан 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2010 оны төвшинтэй харьцуулахад 22.7% бууруулах зорилтыг хангахад салбар дундын оролцоог нэмэгдүүлж, аймаг орон нутгийн түвшинд сайн туршлагуудыг дэмжих зорилго бүхий сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.

Чуулганы үр дүнд: 

ҮТХН-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч талууд тэр дундаа хот, орон нутгийн оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагааны хүрээг илүү тодорхой болгох,

•Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний амжилттай хэрэгжиж буй сайн туршлагуудын мэдлэг солилцох, таниулах, хамтын ажиллагааны шинэ боломжууд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шинэ сувгуудыг нээх  

•Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, цөлжилт, шороон шуурганы эсрэг үр дүнтэй тэмцэхэд орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, нэгдсэн санаачилга гаргахад зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэх юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02