Dark Light
Нийгэм | 2022-05-25

Монгол иргэд Парист бэлэн мөнгөтэй цүнх, бичиг баримтаа алджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Парис дахь Монгол улсын элчин сайдын яамнаас цахим хуудастаа хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай сэрэмжлүүлэгийг гаргажээ. Сэрэмжлүүлэгт: 

"Франц Улсад манай улсаас түр хугацаагаар ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Парис болон бусад томоохон хотуудад иргэд цүнх, бичиг баримт бусад үнэ бүхий эд зүйлээ хулгайд алдах, хохирогч болох тохиолдол эрс ихсэв. Сүүлийн сарын байдлаар 1000-10000 евротой тэнцэх хэмжээний бэлэн мөнгө цүнхтэй алдсан, бичиг баримтаа алдсаны улмаас аялалаа цуцалсан зэрэг иргэд олноор ЭСЯ-нд хандах болсон тул олон нийтийн газраар (Эйфелийн цамхаг гэх мэт )явахдаа анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх, бэлэн мөнгө их хэмжээгээр (бэлэн мөнгө олдох магадлалгүй) авч явахгүй байх, бичиг баримтаа аль болох биедээ саланги авч явахыг зөвлөж байна. 

Түүнчлэн Франц Улсад удаан хугацаагаар байнга оршин сууж буй иргэд богино хугацаанд ирж буй гэр бүл, найз нартаа энэ талаар тогтмол анхааруулж байхыг хүсье" гэжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02