Dark Light
Нийгэм | 2022-05-25

Монгол-Хятадын агаарын хил нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ. Тэрээр : " Өнөөдрийн засгийн газрын хуралдаанд Монгол улс Хятад улсын хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг танилцуулсан.  2020 оны 1 сарын 27 буюу өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хооронд зорчигч тээвэр агаарын харилцааны үйлчилгээ зогссон. Хятадын талтай манай элчин сайдын яамныхан яриад Монгол улсын Үндэсний агаарын тээврийн компаниуд Хятадын Шанхай, Бээжингээс бусад хотууд руу 7 хоногт 1 удаа нислэг хийх зөвшөөрөл ирсэн. Бид судалж байгаад 2 цэгрүү нисэж болох юм гэдгийг засгийн газарт танилцуулж шийдвэрлүүллээ. 

1. МИАТ компани Гуанжоу чиглэлд 7 хоногт 1 удаа 

2. Аеро Монголиа компани Хөх хотын чиглэлд мөн 7 хоногт 1 удаагийн нислэг үйлдэхээр боллоо. 

ИНЕГ Хятадын холбогдох байгууллагуудтай ярилцана. Тусгаарлалтын асуудалд гадаад харилцааны яамнаас Хятадын гадаад харилцааны яаманд Монгол улсаас Хятадад очиж буй иргэдэд ямар тусгааралалтын горим үйлчлэх талаарх асуудлыг 6 сарын 1-нээс өмнө тодорхой болгож ард иргэдэд мэдээлнэ" гэлээ.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02