Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Зам тээврийн сайд Л.Халтар танилцууллаа. Тэрбээр: "Уртын тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. Тавантолгойгоос Цагаанхад чиглэлийн уртын тээврийг эхлүүлье гэдэг дээр Хятадын талтай зөвшилцсөн. Мөн 2 жил зогссон Шивээхүрэн боомтын тээвэр эхэлж байна. Цагаан хаднаас тээвэрлэнэ. Нүүрсний уртын тээврийг дахин хаахыг ч үгүйсгэхүй. Мэдээж Хятадын талаас тавьдаг шаардлагууд хуучин хэвээр байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сахиснаар урт хугацаанд нүүрсний тээвэр саадгүй явах байх нөхцөл бүрдэнэ. Задгай тээврээс нүүрсийг чингэлгээр тээвэрлэх болсноор үнэ өссөн. Эрээний тээвэр зуучийн компаниудын хэлсэн үнээр тэвээр хийж байгааг Бээжин дэх ЭСЯ, Консулын газраар дамжуулан уламжилсан. Мөн сугалаа явуулсан нь үнэ хөөрөгдсөн. Цар тахлын хатуу үетэй харьцуулбал Хятадын талаас тавьдаг шаардлага буурсан. Тус улс зөөлөн бодлого явуулж эхэллээ. Тээврийн үнэ буурахыг би мэдэхгүй. Ачаа илгээгч, хүлээн авагчийн хооронд л шийдэх асуудал юм. Энэ долоо хоногт дахин нэг боомтыг нээснээр дөрвөн боомтоор нүүрс гаргаж эхэлнэ. Энэ онд нийт 36 сая тонн нүүрс худалдахаар төлөвлөсөн. Энэ тоонд хүрэх, эсэхийг одоо хэлж мэдэхгүй байна. Булган боомтоор гаргадаг нүүрс өссөн. БНХАУ нүүрсний татвараа тэглэсэн тул татан авалт өсөх болов уу гэж найдаж байна. Миний тухайд хил гаалийнхантай холбоотой зүйл байхгүй. Монгол битгий хэл дэлхий намайг хардаж байгаа. Би хаана ч очиж шалгуулахад бэлэн. Миний зам цагаан, миний гар цагаан, миний ажил цагаан шүү" гэв.