Dark Light
Нийгэм | 2022-05-25

Бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь” уулзалт ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа. 

Уулзалтаар мэргэжлийн хяналт шалгалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хяналт шалгалт, зөвшөөрөлтэй холбоотойгоор хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, шийдэх арга замын талаар хэлэлцэж, цаашид мэргэжлийн хяналтын байгууллага болон мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны арга хэлбэр, нөөц бололцоо, эрх зүйн зохицуулалтын талаар ярилцсан.

Уулзалтаар бизнес эрхлэгчдийн зүгээс дараах асуудлуудыг нийтлэг хөндөж байв. Үүнд:

Дотоодын стандартууд хуучирсан тул шинэчлэх, хяналт шалгалтын арга барил, эрх зүйн орчинг шинэчлэх

-Барилгын материал, бөс даавуу, хувцас, арьс шир зэрэг хүнсний бус бүтээгдэхүүний хяналт шалгалтыг сайжруулах

-Лабораторийн чадамжийг сайжруулах

-Хэрэглэгч, худалдан авагчдад бүтээгдэхүүнийг сонгох талаар мэдлэг боловсрол олгох

-Улсын байцаагчдийн мэдлэг, чадварыг сайжруулах

Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллага хэрэглэгч, үйлчүүлэгчийн талд шийдвэр гаргадаг, аж ахуйн нэгжид торгууль тавихыг урьтал болгодог, зөрчлийг арилгуулах тал дээр учир дутагдалтай талаар шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, иргэн худалдан авсан бүтээгдэхүүнээ хадгалж, хэрэглэх явцад үүссэн асуудалд тухайн аж ахуйн нэгжийг буруутгах хандлагатай байдаг гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02