Dark Light
Нийгэм | 2022-05-25

“Цахим шилжилтэд хамтдаа” уулзалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт дэд бүтэц үйлдвэрлэл үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачлан бизнес эрхлэх таатай орчныг  бүрдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, төв хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлаар санал солилцох, “Онлайн бизнес төв” үйлчилгээ эрхлэх бүртгэлийн цахим системд бүртгүүлэх арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Цахим шилжилтэд хамтдаа”систем танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, ИТХ-ын даргын зөвлөх,   Т.Идэрцагаан, дүүргийн Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Төлөөлөгч Х.Алтаншагай, Төлөөлөгч Б.Болортунгалаг, Д.Уянга, Л.Цэеэрэгзэн, В.Хүрэлбаатар, холбогдох хэлтэс албадын ажилтан албан хаагчид болон дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын 200 гаруй төлөөлөл оролцлоо.

Оролцогчдоос ирүүлсэн санал, хүсэлтийг сонсож, холбогдох заавар зөвлөгөөг өгч тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг холбогдох хэлтэс албадад өгч хариуг эргэн мэдээлэхийг үүрэг болгосон үр дүнтэй уулзалт болсныг оролцогчдоос илэрхийлсэн юм.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02