Мэргэжлийн хяналтын газраас хугацаа нь дууссан, чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулж, устгалаа.
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй ЕБС, СӨБ-ын орчмын хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудад хийгдэж байгаа зөвлөн туслах үйлчилгээний явцад 24 дэлгүүрээс хадгалах хугацаа дууссан, чанар аюулгүй байдлаа алдсан, хаяг шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, утаат болон электрон тамхи худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн 86 нэр төрлийн бүтээгдэхүүнийг буцаан таталт хийлгэхээр битүүмжилж, тухайн байгууллагын дотоод хяналтын дор 85 нэр төрлийн 812 ширхэг хүнсний бүтээгдэхүүн устгуулан иргэдийг хоол, хүнснээс шалтгаалсан хордлогод өртөх эрсдэлээс сэргийллээ.
Мөн сургууль, цэцэрлэг орчмын авто замын орц, гарц, тэмдэг, тэмдэглэгээг хийлгэж, цахилгааны аюулгүй байдлыг хангуулан гал гарах эрсдэл үүссэн зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Зөвлөн туслах үйлчилгээ үргэлжлэн хийгдэж байна.