Dark Light
Нийгэм | 2022-05-26

Сэлэнгэ, Булган, Төв аймагт ой хээрийн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялмаг Асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, Мандал сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, мөн тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Мандал сумын “Өгөөж Хараа” ХХК, “Түмэндалай” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж, 5 сарын 24-ний өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 5 сарын 25-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраасан.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Задын шар дэвсэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 22-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах  27 дугаар ангийн  алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын  газрын ажитнууд, Хутаг-Өндөр сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагчид ажиллаж, ойн түймрийг 5 сарын 25-ны өдрийн 10:01 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км, сумын төвөөс хойд зүгт 122 км/-т Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 5 сарын 26-ны өдрийн 07:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймрийг унтраахаар агаараас тандалт хийх, алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр шийдвэрлэсний дагуу нислэг үйлдэхээр бэлтгэж байна.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Бумбан дэв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 89 км, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 23-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 20:35 цагт түймрийг цурамд оруулж, 5 сарын 24-ний өдрийн 20:00 цагт бүрэн унтраасан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Бэлчирийн-Урд булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км, Уньт багийн төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 24-ний өдрийн 17:13 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, 5 сарын 25-ны өдрийн 12:23 цагт цурамд оруулж, мөн өдрийн 16:28 цагт бүрэн унтраасан байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02