Dark Light
Нийгэм | 2022-05-26

Элчин сайд Д.Гансүхийг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский  2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Элчин сайд Д.Гансүхийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Гансүх Гадаад хэргийн сайд Я.Липавскийг Монгол Улсад айлчлах урилгатайг нь дахин нотолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэх, тэр дундаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн хоёр орны харилцаанд иргэд хоорондын харилцаа чухлыг онцлоод Чехэд албан ёсоор оршин сууж байгаа манай иргэдийн үр хүүхдүүд нь ирээдүйд харилцааны гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Чехэд эдүгээ манай 11 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж амьдарч байна.

Гадаад хэргийн сайд Я.Липавский Чех, Монголын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг дурдаж, тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах төсөл, Европын Холбооны санхүүжилтээр Чехийн Менделийн Их сургуулийн удирдлага дор Монголд хэрэгжүүлж буй ойн төсөл зэрэг нь хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд хоёр улсын хооронд байгуулагдсан боловсрол, шинжлэх ухааны салбарын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахын чухлыг онцлов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02